Орон нутгийн шилдэг байгууллагаар шалгарав

2020-01-2 Дундговь
Орон нутгийн шилдэг байгууллагаар шалгарав

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд зохион байгуулсан ажил үйлсээрээ манлайлан орон нутгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа.

Мөн тус газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар “Шилдэг менежер”, аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Д.Батзаяа захиргаа, хууль эрх зүйн салбарын “Шилдэг төрийн алба хаагч”-аар шалгарав.

Онцгой байдлын газрын хамт олон маань 2019 онд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан ажиллах орчин нөхцөлөө сайжруулан, алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм.

Түүнчлэн алба хаагчид аймаг орон нутаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт гаргаж, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх олон нийтийг хамарсан шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа тохижилт бүтээн байгуулалт, сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулж, ард иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудаа түүчээлэн ажилласан юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.