ОБЕГ: Улсын хэмжээнд ганц газар түймэртэй байна

2019-05-22 Сэлэнгэ

Холбогдох газрын мэдээлж буйгаар одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бургалдай баг буюу сумын төвөөс зүүн хойш 20 км-т Ялбаг гэдэг газарт түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд түймрийн голомтод ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд түймэр гарсан байж болзошгүй гэсэн мэдээллээр шалгахад, сумын ойролцоох айлын бууц шатаж байсныг илрүүлэн унтраасан байна. Хойд бүсийн нутагт цас их орсон учир чийгшил ихтэй байна.

Аймаг, орон нутгийг түймрийн зэрэглэлээр авч үзвэл, түймрийн IY зэрэглэл буюу нэн аюултай бүсэд, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Булган аймгийн Ингэттолгой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Биндэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ордог. Харин түймрийн III зэрэглэл буюу аюултай бүсэд,  Увс аймгийн Улаангом, Баруунтуруун, Завхан аймгийн Баян-Тэс, Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Булган, Могод, Хутаг, Тэшиг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Зүүнхараа, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань, Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал, Өмнөдэлгэр, Оргил, Дорнод аймгийн Чойбалсан, Халхгол,  Дашбалбар, Баян-Уул, Улаанбаатар хот орчмын бүс нутаг тооцогддог байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.