Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг олжээ

2021-03-5 Төв

 

Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар  гуравдугаар сарын 03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн иргэнийг сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин, 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт гэрээс нь зүүн зүгт байрлах “Улаан шугуй” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.