Говь-Алтай аймгийн Онцгойгийнхон шуурхай албаны автомашин болон гүний шумбалтын хувцастай боллоо

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албаны “Land Cruiser-200” маркийн автомашин, гүний шумбалтын иж бүрэн хувцсыг хүлээлгэн өглөө.

Автомашин, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга  Д.Баттайван нар гардуулан өгсөн бөгөөд Засаг даргын тамгын газар болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.