Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргажээ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр /06.06/ болжээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.