Аялал жуулчлал хөгжүүлэхэд 30 мянган еврогийн санхүүжилт олгов

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн удирдагч Карин Райнхрехт, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх 30 мянган еврогийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Манай аймагт анх удаагаа аялал жуулчлалын чиглэлээр олон улсын төсөл хэрэгжих гэж байна. Хамгийн гол нь бид Баянхонгор аймгийг зориод ирж буй жуулчдад тав тухтай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллана. Аялал жуулчлалын компаниудаа дэмжих ялангуяа ариун цэврийн байгууламж стандарт хангасан байгальд ээлтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж байна. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүнд суурилсан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүжилт олгох төлөвлөгөөтэй байгаа” хэмээн тодотгов.

О.Мөнхжаргал

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.