Хэнтий аймагт угтах хаалганы хөшөөнөөс унасан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

2020-07-6 Мэдээ мэдээлэл

Сүүлийн үед бага насны хүүхэд бэртэж, гэмтэх нь ихэсжээ.

Үүнтэй холбоотойгоор эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын харьяат 6 настай, эмэгтэй долдугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хүнд бэртжээ.

Газарт унасны улмаас хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан учир тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Э.Номунбилэгт нар долдугаар сарын 5-ны өдөр хагалгаа хийсэн аж.

Охины ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний баг болон ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр нисэж, мөн өдрийн 17:02 цагт Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хотод авч ирсэн байна.

Охиныг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.