“Боржигоны бор тал” шүлэг аялгуу боллоо

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ. Үүнийг “Зун” продакшн хийсэн бөгөөд орчин үеийн залуусын эд сонирхож байгаа электро урсгалаар гүйцэтгэхдээ сонсогчдод төсөөлөх боломжийг олгож буй. Энэхүү уран бүтээлийг хөгжмийн зохиолч, продюсер, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат зохиожээ. “Зун” продакшн нь Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө аясыг оруулсан “Уул Ус” хамтлаг, дуучин А.Нарандулам, “Твист” хамтлаг нарын зэрэг уран бүтээлчийг танилцуулсан билээ.

 

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.