Э.Оюунболд: Би хуулийн байгууллагын хяналтад дахин шинжилгээ өгмөөр байна

2019-08-18 Монгол уламжлал


Допингийн асуудалд нэр холбогдоод байгаа энэ жилийн наадмын түрүү бөх, залуу аварга Э.Оюунболд дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Хоёр бөхийн холбооны маргаан эцсийн цэгтээ хүрч, бусармаг үйлдэл хийж байна. Би 14 настайгаасаа аварга багшийнхаа шавь болсон. Аварга багш маань надад хоёр зүйлийг захиж ирсэн. Архи ууж болохгүй. Допинг хэрэглэж болохгүй. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Монголын допингийн холбооны төвийн 5 хүн шинжилгээний хариуг задлах ёстой байсан. Гэтэл нэг, хоёр хүн шинжилгээний хариуг задалж сошиал ертөнцөөр цацсан. Тэр даруйдаа бөхчүүдээр над руу дайруулсан. Үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Би хуулийн байгууллагын хяналтын дор дахин шинжилгээ өгмөөр байна. Над руу наадмын өмнө нэг биш удаа дайрч давшилсан. Чамаас допингийн бодис илрүүлнэ гэж хэлж байсан. Хилс хэргээр намайг гүтгэж байна” гэсэн юм.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.