Ирэх сонгуулиар метротой болно доо

2019-02-20 Сондгой өнцөг

Сондгой өнцөг

 

Метро гэж сайхан унаа бий. Хамгийн гол нь янзын хурдан, бас түгжрээнд ээрэгдэж зогсохгүй, өөрийн гэсэн зориулалтын замтай. Ээ мөн янзын эд шүү.

Ер нь энэ хурдан төмөр хөлөг чинь манай нам засгийн агаа, анай нарын ганц мөрөөдөл. Харин бусад улс оронд хэрэглээ болжээ. Гэхдээ ч манай улсын шийдвэр гаргадаг томчууд 2015 оноос метро бариад эхэлсэн байхаа. Бидэнд тэгээд л гэнэтийн бэлэг барих гээд тас нуугаад байгаа болов уу. Тухайн үед холбогдох яамны сайд нар хотын дарга өөр хэн нь ч байлаа даа яг таг гээд л ерөнхий төлөвлөгөөг нь гаргаад л гарын үсгээ хүртэл зураад байсандаг. Тэгэхээр одоо ч энэхүү бүтээн байгуулалтын ажлаа овоо дөхүүлж байгаа даа. Тэгээд л сонгуулийн үеэр ч юм уу, нэг л гоё өдөр гэнэтийн бэлэг болгож иргэн бидэндээ өгөх гэж байгаа байх.

Ирэх сонгууль хурдан болж, 2015 оноос эхэлсэн бүтээн байгуулалтынхаа шимийг хүртэн шинэ метрондоо хурдхан л сууж үзэх юмсан.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.