Улайдаггүй Ч.Улаан, сугардаггүй Д.Сугар

2018-11-13 Сондгой өнцөг

МАН-д албан тушаалын донтой хэдэн өвгөчүүд байдаг. Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Дэмбэрэл, Н.Багабанди гээд нэрлэж болно. Уг нь тэдний тэтгэвэртээ суух нас хэдийнэ болсон. Гэвч, “буруу дуулаагүй бол бараг үгүй” гэдгүй тэднийн ахин, дахин албна тушаал дээр тавьж байгаа МАН-аас шинэчлэл хүсээд хэрэггүй нь. Түүнчлэн Ардын намд улайдаггүй Ч.Улаан, сугардаггүй Д.Сугар гэж хоёр хүн бий. Насаараа сайд дарга, гишүүн явсан, урваж шарвахыг сонгодог утгаар нь үзүүлдэг Ч.Улаан албан тушаалын төлөө албин чөтгөртэй ч нийлэхэд бэлэн гэдгээ удаа дараа баталчихсан хүн. ЖДҮХС-гийн дуулианаас болж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Б.Батзоригийн оронд, ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилуулахаар МАН-ын УЗ-өөс шийдвэрлэсэн. Гэвч, У.Хүрэлсүхэд Ч.Улаанаас өөр олигтой хүн намаас нь олдоогүй гэхээр харамсалтай. Харин сугардаггүй Д.Сугарын хувьд “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө авсан Жастын Ш.Батхүүд баталгаа хийж өгсөн гэх хоёр хүний нэг. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг хуулийнхан баривчлан саатуулсан бол Д.Сугар өнөөг хүртэл үүрэндээ сугараагүй хэвээр.

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.